Залуус цэргийн алба хаахаар мордлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн дөрвөн сумын 26 багийн 18-25 насны залуус зарлан дуудах хуудас авсаны 70 гаруй хувь нь цэрэг татлагын товчоогоор орж тэнцэн цэргийн албанд мордлоо.
Цэрэгт мордогчдыг үдэх ёслол Дархан хотын “Найрамдал” талбайд болж аймгийн Цэргийн штаб болон аймаг, сум, багийн удирдлагууд, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.
Харин цэрэг татлагад тэнцээгүй залуусын гол шалтгаан нь эрүүл мэндээс болж буйг аймгийн Цэргийн штабаас мэдээлсэн. Цэргийн албанд татагдаж буй залуус Улаанбаатар хотоос хилийн цэрэг, зэвсэгт хүчний ангиудад хуваарилагдаж цэргийн албаа хаана. Тэд энх цагийн цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж өргөсөн тангарагтаа үнэнч байна хэмээн ярилаа. Төрийн албаны тухай хуульд орсон өөрчлөлтөөр төрийн жинхэнэ албанд ажиллах эрчүүд заавал цэргийн алба хаасан байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Энэ нь алба хаах эрчүүдийн тоо нэмэгдэхэд ихээхэн нөлөөлсөн. Түүнчлэн сүүлийн жилүүдэд цэргийн үүргээ биелүүлэх иргэдийн ухамсар, сэтгэлгээ илүү төлөвшиж алба хаах хүсэл сонирхолтой залуусын хандлага нэмэгдсэн байна.
Б.Норовсамбуу