Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр үүрэг болгов.
Түүнчлэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих, үйлдвэрлэл, технологийн паркийн “Паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журам”, “Паркийн нэгжээс паркийн удирдлагад төлөх хураамжийн хэмжээ, түүнийг төлөх журам”-ын төслийг боловсруулж яамдад хүргүүлэхийг даалгасан байна.
Мөн нийслэлд хөрөнгө оруулах газруудыг чөлөөлөн, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмж, соён гэгээрүүлэх, соёлын үнэт зүйлсийг
өвлүүлэн эзэмшүүлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалах, ой, хээрийн түймэр, ахуйн гал
түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг даалгавар өгснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.