“Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-т 125 эмэгтэй хамрагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-04-06 09:49:06

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Жендэрийн Үндэсний хорооноос санаачлан гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн сургалт энэ сарын 2-3-нд боллоо.


Энэхүү хөтөлбөрийн 1, 2, 3, 4 дүгээр ээлжийн сургалт 2023 оны 5, 6, 9 дүгээр сард, мөн энэ оны 1 дүгээр сард болж, удирдах албан тушаалд ажиллаж буй 100 эмэгтэйг хамруулсан юм. Энэ удаагийн буюу 5 дугаар ээлжийн сургалтаар 21 аймгийн удирдах албан тушаалд ажиллаж буй 25 эмэгтэйг хамруулав. Ингэснээр “Азийн эмэгтэйчүүдийн хөтөлбөр”-т 125 эмэгтэй хамрагдаад байна.


Сургалт нь эмэгтэй манлайлагчдын итгэл төгс ярих, ойлголцох, харилцах, анхаарлаа төвлөрүүлэх, сэтгүүлчидтэй харьцах, асуултад оновчтой хариулах, төвөгтэй асуултад бэлэн байх, мэдээллийг олон нийтэд хүргэх, өөрийн болон хамт олон, нийгмийн төлөө өөрчлөлт хийх асуудлаар хэлэлцэх ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ оролцогчид өөрсдийн карьер хөгжлийн үе шат, туршлага сургамжаас хуваалцаж, бие биедээ урам зориг өгөх агуулгатай юм.

                

相关新闻