АРХАНГАЙ: Төл бойжилт 99 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ хавар 1,610.6 мянган хээлтэгч төллөнө. Өнөөдрийн байдлаар 190.6 мянган хээлтэгч буюу 11.8 хувь нь төллөөд байна.
Тодруулбал, ингэ 118 толгой буюу 28.8 хувь, гүү 1961 буюу 1.5 хувь, үнээ 8421 буюу 3.6 хувь, эм хонь 114861 буюу 14.9 хувь, эм ямаа 65277 буюу 13.9 хувь нь төллөж, төлийн бойжилт 99 хувьтай үргэлжилж байна.
Хээлтэгч малын тоо 2017 оноос хойш сүүлийн 8 жилийн хугацаанд огцом өсөлтгүй, жигд буюу 2.2-2.4 сая толгойд хэлбэлздэг байсан ба өнгөрсөн оны зудаас үүдэлтэйгээр огцом буурч 1.6 сая болж буурсан байна.
Өнгөрсөн
2024 оны хавар 2.2 сая хээлтэгч мал төллөж, төлийн 78.6 хувь нь бойжиж байв. Энэ нь өмнөх 2023 оныхоос хээлтэгч мал 521
мянга, бойжсон төл 217 мянгаар тус тус буурсан тоо юм.