ӨНӨӨДӨР: Үндэсний хиймэл оюуны кампанит ажлын нээлт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
10:00
цагт: НИТХ-ын ээлжит III хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд болно.
10:00
цагт: МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос эрчим хүчний салбарт үүсээд буй асуудлын
талаар МҮЭ-ийн байранд мэдээлэл өгнө.
11:00
цагт: УИХ-ын гишүүд ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох иргэний санаачилга, 100
мянган иргэний саналыг дэмжиж хуулийн төсөл санаачлах асуудлаар Төрийн ордонд
мэдээлнэ.
12:00 цагт: Синдерелла эмнэлгийн буруугаас болж хохирсон иргэн Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14:00 цагт: Үндэсний хиймэл оюуны кампанит ажлын нээлт Улаанбаатар зочид буудалд болно.
-УИХ-ын
Байнгын хороодын хуралдаан болно.
-Дэлхийн
урлагийн өдөр тохиож байна.
-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.
Орон нутагт:
-Дархан-Уул аймагт “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн энэ
сарын 14,15-нд болно.
Хилийн чанадад:
-Чехийн Үндэсний
музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч
байна.