Нутгийн удирдлагын ордны гадна Төрийн одонгоо байршуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬҮндэсний их баяр наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Дундговь аймаг төрийн дээд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнуулсан. Өчигдрөөс эхлэн Дундговь аймгийн Нутгийн удирдлагын ордон Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор “гоёх” боллоо.
Үндэсний соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, өвлөн уламжлахад манлайлал үзүүлж, мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт шинэ санаачлага гарган, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан бүтээлч нийгэм цогцлоохын төлөө мэргэжил, авъяас билгээ зориулан хөдөлмөрлөсөн Дундговь аймгийн ард түмний 75 жилийн хөдөлмөр зүтгэлийг төр үнэлсэн нь тус аймгийнхны хувьд түүхэн үйл явдал болж үлдсэн юм.
Энэ түүхэн үйл явдлыг Дундговь аймгийн ард иргэдийн бахархал болгож, Монгол бахархлын өдрөөр ийнхүү Төрийн дээд одонг Нутгийн удирдлагын ордны гадна хүндэтгэн байршуулжээ.
Т. Отгонтуяа