Монгол генералын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2025-04-28 10:12:57

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны 52 дугаар тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын 11 цэргийн зүтгэлтэнд "Генерал" цол олгож байжээ.


Эл өдрийг 2004 оноос хойш “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж байна.


Монгол Улсад анхны генерал цолыг олгож эхэлснээс хойш маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал, хошууч генерал, бригадын генерал энэ эрхэм цолыг нийт 224 эрхэмд олгожээ.

相关新闻