"Болонья" 51 жилийн дараа Италийн цомыг хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-05-15 11:22:44

РОМ, 2025 оны тавдугаар сарын 15 /TASS/. Италийн Цомын тэмцээний шувтаргын тоглолтод "Болонья" баг "Милан"-ыг 1:0 харьцаагаар хожсоноор 1974 оноос хойш анх удаа энэхүү цомыг хүртлээ. Тоглолт Ром хотын “Олимпико” цэнгэлдэх хүрээлэнд болжээ. 


“Болонья” багийн швейцар довтлогч Дан Ндойе тоглолтын 53 дахь минутад гоол оруулсан байна.


Тус баг Италийн Цомын тэмцээний финалд гурав дахь удаагаа шалгарч, мөн гурав дахь удаагаа аваргалсан байна. Өмнө нь тус баг 1970, 1974 онуудад түрүүлж байжээ. Харин "Милан" баг 2003 оноос хойш Италийн цомыг хүртэж чадаагүй бөгөөд нийт таван удаа тус цомыг өргөсөн юм.


Өнгөрсөн оны финалд "Ювентус" баг 1:0 харьцаагаар "Аталанта"-г хожиж, 15 дахь удаагаа уг тэмцээнд түрүүлсэн бөгөөд Турин хотын баг энэ үзүүлэлтээр дээд амжилтыг эзэмшдэг.

相关新闻