"Вашингтон Кэпиталз" баг плей-оффоос хасагдлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 16 мая /TASS/. "Каролина Харрикейнз” багийн хоккейчид Үндэсний хоккейн лигийн (NHL) Дорнод бүсийн плей-оффын хоёрдугаар тойргийн тав дахь тоглолтод "Вашингтон Кэпиталз" багийг талбайд нь 3:1 харьцаагаар хожиж, Стэнлийн цомын тэмцээний хагас шигшээ шатанд шалгарлаа.
"Каролина" багийн Жордан Стаал (10 дахь минут), Андрей Свечников (59), Сет Жарвис (60) нар шайб оруулсан бол хожигдсон багийн цорын ганц шайбыг Энтони Бовилье (14) хийжээ. Ийнхүү цувралын харьцаа 4:1 болсноор "Каролина Харрикейнз" Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн плей-оффын хагас шигшээд шалгарлаа. Тус баг "Флорида", "Торонто" багуудын хожсонтой нь хагас шигшээд тоглоно.
"Вашингтон Кэпиталз" багийн ахлагч, Оросын довтлогч А.Овечкин талбайд 20 минут 52 секунд тоглож, хаалга руу гурван удаа цохиж, нэг довтолгоог хааж, харин оноо аваагүй байна.