Нарны гүүрний урд хэсэгт борооны ус зайлуулах шугам угсарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-02 10:31:49

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн 26 дугаар хорооны Энгельсийн гудамж буюу Нарны гүүрний урд хэсэгт борооны ус зайлуулах шугам угсрах ажлыг эхлүүллээ. 


Энэхүү байршилд борооны уснаас шалтгаалан жил бүр авто болон явган хүний замын зорчих хэсэг усанд автаж тогтсон усыг соруулдаг байсан. Тэгвэл Геодези усны барилга байгууламжийн газар 1 км борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. 


Ташрамд дурдахад, Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтай. Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй аж.





相关新闻