Монголын иргэд ОХУ руу зорчихдоо шинэ журам мөрдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-05 10:50:48

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр тус улсад зорчих визийн шаардлагаас чөлөөлөгдсөн Казахстан, Монгол зэрэг орны иргэдийг энэ сарын 30-наас эхлэн шинэ журмаар улсын хилээр нэвтрүүлэхээр болжээ.


Ингэснээр Орос руу зорчих гэж байгаа иргэд хэд хэдэн зүйлийг анхаарах шаардлагатай. Тухайлбал, ОХУ-д зорчихоосоо 72 цагийн өмнө Gosuslugi.ru сайтаас “Госуслуги RuiD” аппликейшнийг гар утсандаа суулгаж, мэдээллээ бүртгүүлнэ. Үүнд, овог нэр, төрсөн он, сар, өдөр, паспортын мэдээлэл, зорчих өдөр, байршил, цээж зураг, эмнэлгийн даатгал хавсаргах шаардлагатай бөгөөд бүртгэл амжилттай болсны дараа QR код олгох аж. Хэрэв QR-ийг аваагүй тохиолдолд ОХУ-ын хилээр нэвтрэх боломжгүй юм байна.


Тэгвэл ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүд, тус улсад түр болон байнга оршин суух зөвшөөрөл бүхий иргэд, ОХУ-д нэвтрэх бүх төрлийн визтэй иргэд, зургаагаас доош насны хүүхэд заавал бүртгүүлэх шаардлагатай.


Үүнээс гадна олон нийтийн цахим сүлжээнд Украины далбаа, дайны эсрэг пост, хаштаг, лайк, коммент гэх мэт зүйл ашигласан бол түр хаахаас гадна улс төр, дайны сэдэвтэй пост, зураг байршуулсан бол устгах шаардлагатайг анхааруулжээ.



相关新闻