Дулааны эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙФранц улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Элизабет Барсак Архангай аймгийн Чулуут, Хашаат суманд албан ёсны айчлал хийх явцдаа Цэцэрлэг хотноо аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай уулзаж, дулаан эрчим хүчний асуудлаар санал солилцлоо.
Тус аймгийн хувьд олон жилийн өмнөөс судлагдаж байгаа газрын гүний дулааны судал байдгийг Засаг дарга дурьдаад дулааны станцтай болох төлөвлөгөөтэй байгааг хэллээ. Цаашид дулаан эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа Засаг дарга Ц.Мөнхнасан илэрхийллээ.
Харин Франц улсын хувьд, “Санте-Сюд”, “Жэрэс” /GERES/-гэсэн хоёр ТББ-аас тус аймгийн эрүүл мэндийн салбарт олон төсөл хэрэгжүүлдэг байна.
Элизабет Барсак Чулуут, Хашаат суманд хэрэгжиж байгаа францын “GERES”-ТББ-ын “Ард иргэдийн хоол тэжээлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах”-төслийн хүрээнд хийгдэж буй хүлэмжийн ногоо тарих ажлын явцтай танилцаад, хүнсний ногоогоо өөрсдийн гараар тарьж ургуулж байгаа учраас хөрсөндөө бууж, төсөл үр дүнтэй хэрэгжиж байна гэдгийг онцлов.
Хүлэмжийн ногоо ургуулахад цахилгаан гэрэл их шаарддаг учраас дулаан эрчим хүчийг элчин сайд сонирхсон бололтой.
Л.Булган