ХОВД: Буянт гол дагуу морин эргүүл ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-23 08:52:23

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Усны ослоос урьдчилан сэргийлэх морин эргүүл Буянт гол дагуу үүрэг гүйцэтгэж байна. 


Ховд аймгийн нутгаар ойрын үед орсон борооны улмаас зарим голын усны түвшин нэмэгдэн үерлэж буй. 


Иймээс мэргэжлийн байгууллагууд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, согтуугаар үйлдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлд анхаарч байна.


Тухайлбал, Ховд аймгийн Цагдаагийн газраас Буянт гол, түүний орчны бүсэд  морин эргүүл ажиллуулж эхэллээ.


Цагдаагийн алба хаагчид гол дагуу зусаж байгаа айл өрх, иргэдийг аюулгүй байдлаа хангаж, үер, усны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, амралт зугаалгаар явахдаа хүүхдээ голын эргийн дагуу тоглуулахгүй байх, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж буй. Мөн согтуугаар үйлдэж буй гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байгаа тухай Ховд аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. 


 

相关新闻