ЦЕГ-т цагдаагийн аминд хүрсэн асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-12 11:43:57

Өнөөдөр ЦЕГ-т даргын зөвлөлийн ээлжит бус хурал болно. Өнгөрсөн баасан гарагт Тэрэлжид амрахдаа цагдаагийн ажилтнууд маргалдан нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан тул уг асуудлыг хэлэлцэх юм байна.

Өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид ажлын бус цагаар амарч, зугаалах үеэр уг хэрэг гарчээ. Налайх дүүргийн зургадугаар хороо буюу Тэрэлж амралтын газарт амрахаар очоод байх үедээ 40 настай  Х, 28 настай  Ө нар  маргаж, Ө нь хохирогч Х-г хүчтэй түлхэж, хатуу зүйл мөргүүлсний улмаас амиа алджээ.  Ө-г цагдан хориод байна. ЦЕГ-ын Тусгай субъектын гэмт хэрэг мөрдөх хэлтэст алба хаагчидтай холбоотой хэргийн шалгалт ч хийж эхэлжээ.

Ж.Батсайхан

相关新闻