УВС: Монголын рок подын одууд энэ орой Увсад чуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-07-31 00:01:30

Улаангом, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хаалтын тоглолт энэ орой Цэнгэлдэх хүрээлэнд болно.



Тоглолтод оролцохоор Харанга, Никитон, Чингис хаан хамтлагаас гадна дуучин Ука, Агиймаа, Эрка, Хишигдалай, Оюу тэргүүтэй одууд Увс аймагт хүрэлцэн иржээ. Мөн Тандар, Диссант, Баабар, Жейсон тэргүүтэй уран бүтээлчид ая дуугаа өргөх юм. Маргааш буюу энэ сарын 31-нд дэлхийд алдартай The HU хамтлаг Увсад тоглоно.

相关新闻