“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэлх замыг шинэчлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-04 08:55:02

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэлх явган хүний 550 метр урт замыг стандартын дагуу өргөтгөж, шинэчиллээ.


Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Э.Алтан-Эрдэнэ “Иргэдийн эрүүл аюулгүй орчинд таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 17, 18 дугаар хороонд буюу Богд хааны музейгээс Зайсангийн гудамжны зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан 400 метр урт хашааг буулгаж, явган хүний замыг өргөтгөсөн. Энэ зам өмнө нь 1-1.5 метр өргөн байсан бол одоо 3-4 метр болсон" гэлээ. 



相关新闻