Засаг даргад С.Одбаярын нэрийг дэвшүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬЭнэ сарын 09-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан болж зохион байгуулалтын болон нийгэм эдийн засгийн зарим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Сайншанд сумын ИТХ нь нийт 31 мандаттай бөгөөд өнгөрөгч 10 дугаар сарын 19-нд болсон сумын ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулиар МАН-ын нэр дэвшигчид 100 хувь ялалт байгуулсан юм.
Тус хуралдаанаар сумын ИТХ-ын даргаар Б.Эрдэнэбаярыг 100 хувийн саналаар сонгосон бол Засаг даргаар С.Одбаярын нэрийг дэвшүүлж аймгийн Засаг даргад уламжлахаар болов.
С.Одбаяр нь Дорноговь аймгийн МАН-ын хорооны дэд дарга бөгөөд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа аж. Мөн Сайншанд сумын 2016 оны төсөвт тодотгол хийлээ.
Х.Эрдэнэбулган