ОБЕГ-ын даргын зөвлөл ил уурхай болон музейн асуудлыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-10 14:14:14

ОБЕГ-ын  даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж тулгамдсан хэд хэдэн асуудлыг хэлэлцэв.

Тус хуралдаанаар ОБЕГ-ын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тодотгол хийх, гал түймрээс хамгаалах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл импортлох, экспортлох, үйлдвэрлэх, угсрах, ашиглах, хадгалах, тээвэрлэх, засвар үйлчилгээ хийх журмын төслийг хэлэлцэв. Мөн гамшгаас хамгаалах болон гал түймэр унтраах хяналтын байцаагч нарын сургалт, түвшин тогтоох шалгалт хийсэн дүн, Ил уурхайн аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах зааврыг батлуулах асуудлыг хэлэлцэж, Онцгой байдлын албаны музейн асуудлыг ч ярилцжээ. Давтан сургалт, сэргээн заслын төвийн үйл ажиллагааг сайжруулах, эрчимжүүлэх  саналыг ОБЕГ-ын дарга зөвлөлийн гишүүддээ танилцуулсан байна.

Ж.Батсайхан

相关新闻