И.Свёнтек Цинцинаттигийн тэмцээнд түрүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар
сарын 19. /ТАСС/. Польшийн теннисчин Ига Свёнтек Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/
ивээл дор АНУ-ын Охайо муж улсын Цинциннати хотод болж буй тэмцээнд түрүүллээ.
Тэрбээр финалын тоглолтод Италийн тамирчин Жасмин Паолиниг 7:5, 6:4 харьцаагаар хожжээ. Ийнхүү WTA-гийн тэмцээнүүдэд 24 дэх удаагаа түрүүлснээр Свёнтек дэлхийн чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ. Долоодугаар сард Свёнтек финалын тоглолтод Америкийн Аманда Анисимоваг 6:0, 6:0 харьцаагаар хожсоноор Уимблдоны тэмцээнд аваргалсан юм. Одоогийн байдлаар тэрбээр WTA-гийн 10 тэмцээний 7-д нь түрүүлээд байна. Харин Ухань, Торонто, Дубайн тэмцээнүүдэд хараахан түрүүлээгүй байгаа юм.
Харин өдгөө 29 настай Паолини
финалд шалгарснаар дэлхийн чансааны 8 дугаар байрт бичигдэж эхэллээ.
Цинциннатигийн тэмцээн хатуу
хучилттай талбайд болж байгаа бөгөөд чансааны хувьд Их дуулга ба WTA-гийн улирлын сүүлчийн
тэмцээний дараа ордог. Өнгөрсөн 2024 онд Беларусийн теннисчин Арина Соболенко
Цинциннатид түрүүлсэн билээ.