М.Салах оны шилдгээр шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-20 10:46:36

МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 20 /РИА Новости/. Английн мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны /PFA/ хувилбараар тус улсын оны шилдэг хөлбөмбөгчнөөр “Ливерпүүл” багийн довтлогч Мохамед Салах шалгарлаа.


Шагнал гардуулах ёслолын ажиллагаа мягмар гарагт болжээ. Ингэснээр өдгөө 33 настай Египетийн иргэн М.Салах PFA-гийн шагналыг гурван удаа хүртсэн түүхэн дэх анхны тоглогч боллоо. Тэрбээр өмнө нь 2017/18 ба 2021/22 оны улирлуудад оны шилдгээр шалгарч байсан юм.


Өнгөрсөн 2024/2025 оны улиралд М.Салах Английн аварга шалгаруулах тэмцээний 38 тоглолтод оролцохдоо 29 гоол оруулж, 18 оновчтой дамжуулалт хийснээр “Ливерпүүл” баг Премьер лигийн аварга болоход томоохон хувь нэмэр оруулсан юм. Тэрбээр тус багт 2017 оноос хойш тоглож байгаа бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард гэрээгээ 2027 он хүртэл сунгасан байна.     

   

PFA-гийн хувилбараар оны шилдэг багт хаалгач Матц Зельс (Ноттингем Форест), талбайн тоглогчид болох Виржил ван Дейк (Ливерпүүл), Милош Керкез (Борнмут, Ливерпүүл), Вильям Салиба (Арсенал), Габриэл Магальяйнс (Арсенал), Деклан Райс (Арсенал), Райан Гравенберх (Ливерпүүл), Алексис Макаллистер (Ливерпүүл), Мохамед Салах (Ливерпүүл), Александер Исак (Ньюкасл), Крис Вуд (Ноттингем Форест) нар багтжээ.


Оны шилдэг залуу тоглогчийн шагналыг Бирмингемийн “Астон Вилла” багийн довтлогч Морган Рожерс хүртсэн байна. 

相关新闻