АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг хөдөө орон нутагт соён гэгээрүүлэх ажил эхлүүлж байгаа тухай өчигдөр мэдээлсэн. Тэгвэл АТГ-ын ажлын хэсгийнхэн өнөөдөр Дундговь аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар ахалж байна. Тус ажлын хэсэг энэ сарын 11-ний өдрийг хүртэл Дундговь аймагт ажиллаж, 12-13-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд, 11 дүгээр сарын 14-15-нд Өмнөговь аймгийн Ханбогд суманд, 11 дүгээр сарын 16-19-нд Өмнөговь аймагт, 11 дүгээр сарын 20-23-ны өдөр Өвөрхангай аймагт, 11 дүгээр сарын 23-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд тус тус ажиллах юм. Дээрх аймаг, сумын иргэд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд хүсэлтээ уламжилж болохоос гадна АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ө.Оюунжаргал /утасны дугаар 88005541/-тай холбогдох боломжтой юм.
Ж.Батсайхан