Архангайгаас эхлээд Хөвсгөлд очно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАвлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах комиссар Д.Дуламсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг Архангай аймагт энэ сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаад 14-16-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт, 17-19-ний өдрүүдэд Орхон аймагт ажиллах юм. Дээрх аймгийн иргэд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд хандахыг хүсвэл тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар А.Дэлгэрбаяр /утасны дугаар 99272185/-той холбогдох боломжтой гэж АТГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан