Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-11 08:23:52

Авилгатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х. Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт УИХ- аар батлагдаад байгаа Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг төрийн албан хаагч, иргэд олон нийтэд сурталчлан таниулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.Үндэсний хөтөлбөр төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, ил тод, нээлттэй хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилготой батлагдсан байна.  8 бүлэг 11 зорилттой уг хөтөлбөр 2023 он хүртэл гурван үе шаттай хэрэгжинэ.

Авлигатай тэмцэнэ гэдэг зөвхөн АТГ- ын ажил бус, хувийн хэвшлийн үүрэг оролцоо чухал байдаг тул энэ сэдвээр мөн бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс төсөөллийн судалгаа авч байна.

Түүнчлэн орон нутагт  шинээр байгуулах гэж буй Авлигатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлл ажиллах иргэдийн хүсэлт, холбогдох материалыг  хүлээн авч байгаа бөгөөд орон тооны бус энэ зөвлөл 3 хүний бүрэлдэхүүнтэй байх ажээ.

Т.Отгонтуяа

相关新闻