Юань гүрэн, Өмнөд Сүн улсын үед холбогдох хэрэглэгдэхүүн илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-04 15:43:06

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн археологийн малтлага судалгааны баг, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн судлаачидтай хамтран Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Мазар багийн нутагт орших эртний хотын тууринд анхны археологийн малтлага зохион байгуулжээ.


Энэхүү эртний нууцлаг хотыг 1957 онд нэрт археологич Х.Пэрлээ нутгийн ардын аман ярианд тулгуурлан тэмдэглэж үлдээсэн бөгөөд хотын тууринд өмнө нь мэргэжлийн судлаачдын малтлага судалгаа хийж байгаагүй аж. Тэгвэл энэ удаагийн судалгаагаар агаарын зураглал, хотын дэвсгэр зургийг гаргаж, хотын хоймор хэсгийн барилгын үлдэц дээр сорилтын малтлага хийсэн байна.


Судалгаагаар 1271-1368 оны Юань гүрний үед холбогдох шаазан, шавар савны хагархай, тэрэгний цөн, төмөр хутга, анжисны хошуу зэрэг ахуйн хэрэглэгдэхүүн илэрчээ. Үүнээс гадна 1053-1062 оны үеийн Өмнөд Сүн улсын үеийн зоосыг илрүүлсэн бөгөөд үүнийг тухайн үед Монголын нутгаар дамжин худалдаа, солилцоо өрнөж байсныг илтгэх түүхэн ховор олдворт тооцож байна.











相关新闻