К.Мбаппе шилдгүүдийн жагсаалтын хоёрдугаарт бичигджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-09-10 11:32:19

ПАРИС. 2025 оны есдүгээр сарын 10 /ТАСС/. Килиан Мбаппе Францын хөл бөмбөгийн шигшээ багийн түүхэн дэх шилдэг довтлогчдын жагсаалтын хоёрдугаарт бичигдлээ.


Мягмар гарагт болсон 2026 оны ДАШТ-д оролцох эрхийн төлөөх сонгон шалгаруулах тэмцээний ээлжит тоглолтод францчууд өөрийн талбайд Исландын шигшээ багийг 2:1 харьцаагаар хожсон байна. Энэ тоглолтод Мбаппе нэг гоол оруулсан нь үндэсний шигшээ багт тоглохдоо оруулсан 52 дахь гоол нь байлаа. Эл үзүүлэлтээр тэрбээр Тьерри Анриг /51 гоол/ гүйцэж түрүүлжээ. Харин шилдэг довтлогчдын жагсаалтыг 57 гоолтой Оливье Жиру тэргүүлж байгаа юм.


Өдгөө Мбаппе Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2018 оны дэлхийн аварга болсон ба 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ 8 гоол оруулж, шилдэг довтлогчоор шалгарч байв. Мөн 2021 онд Үндэстнүүдийн лигийн аваргалсан юм.  


Тьерри Анри Францын шигшээд 1997-2010 онд тоглохдоо нийт 123 тоглолтод оролцож 51 гоол оруулжээ. Тэрбээр 1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аварга, 2003 оны Конфедерацийн аварга, 2006 оны ДАШТ-ий мөнгөн медальт хөлбөмбөгчин юм. 

相关新闻