К.Роналду гоолын дээд амжилтыг давтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-09-10 15:45:36

БУДАПЕШТ, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Хөл бөмбөгийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ урьдчилсан шатанд Португалын шигшээ баг Унгарыг хожсон тоглолтын дараа Криштиану Роналду гоолын амжилтаа ахиуллаа.


Тодруулбал, Португалын довтлогч ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод 39 дэх гоолоо оруулснаар түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан Гватемалын хөлбөмбөгчин Карлос Руистэй эн зэрэгцэж, Аргентины Лионел Мессигээс гурван гоолын зөрүүтэй болжээ.


Өдгөө 40 настай К.Роналду мөн Португалын шигшээ багийн бүрэлдэхүүнд 223 тоглолтод оролцохдоо 141 гоол оруулснаар олон улсын дээд амжилтаа ахиулсан байна. Мягмар гарагт Будапештийн “Puskas Arena цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үеэр тэрбээр 58 дахь минутад торгуулийн цохилтоор гоол оруулжээ. Уг тоглолт 2-3 харьцаагаар өндөрлөсөн байна.  


Өнгөрсөн бямба гарагт Португалын шигшээ Арменийн багийг 5:0-ээр хожсон тоглолтод К.Роналду хоёр гоол оруулснаар португалчууд эхний хоёр тоглолтод зургаан оноо авч, F хэсгийг тэргүүлж эхэллээ.



 

相关新闻