Төслийн түншлэлийн талбарыг аймгийн удирдлагуудад танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ"Галтууд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баярчимэг төслийн түншлэлийн талбар www.dglproject.com сайтаа Өмнөговь аймгийн удирдлагуудад танилцууллаа.
"Хай-Түншил-Зорилгодоо хүр" уриатай уг төслийн түншлэлийн талбарыг тэрээр энэ жилээс нээж иргэддээ хүргэж эхэлсэн юм. Тухайн сайтаар дамжин өрх толгойлсон ээж, цусны өвчтэй охин хоёр гэртэй болсон нь анхны хэрэгжүүлсэн төсөл байжээ. Ингэж сайтаар дамжуулан өөрийн хэрэгжүүлэх төсөлдөө хөрөнгө босгох, өөрийн хүссэн төсөлдөө хөрөнгө оруулах боломжийг иргэддээ нээж өгсөн аж. Тиймээс төсөл хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгч нар нэгэн дээвэр дор цуглах боломжийг олгож байгаа нь уг сайтын давуу тал юм байна.
Одоогоор уг сайтад 335 төсөл санхүүжүүлэгчээ хайж байгаа бөгөөд сайт руу хандсан гадаадын болон монгол хүмүүсийн тоо маш хурдтайгаар өсөж байгаа гэнэ.
Д.Мишигсүрэн