Монголын жүдочид багийн дүнгээр II байр эзэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-29 09:20:46

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Хятадын Чиндао хотод болсон жүдо бөхийн гранпри ангиллын тэмцээнд оролцсон Монголын баг хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медальтай нийлбэр дүнгээр II байр эзэллээ.


Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Ингэснээр медалийн чанараар хоёр дугаар байр луу дэвшиж, Японы араас жагслаа. Медаль хүртсэн зургаан тамирчнаас гадна дөрвөн жүдоч хүрлийн төлөө барилдаж дийлдсэн бол нэг бөх шагналт VII байр эзлэв. Манай багийн араас Франц, ОХУ, БНХАУ эрэмбэлэгдлээ. Чиндаогийн гранприд оролцсон 26 орноос 20 нь ямар нэгэн медальтай нутаг буцсан бол долоон улс төрийн дууллаа эгшиглүүлжээ.


Дараагийн гранпри ангиллын тэмцээн ирэх сарын 11-нд Перугийн Лима, 17-нд Мексикийн Гуадалахара хотод болно. 







相关新闻