И-Монголиа системээр 87 байгууллагын 1268 үйлчилгээг хүргэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ 
                                                                    Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монголиа систем одоогоор 2.1 сая хэрэглэгчтэй болж 87 байгууллагын 1268 үйлчилгээг цахимаар авч байна.
Манай улсын насанд хүрсэн таван иргэн тутмын дөрөв нь И-Монголиа
системийг ашиглаж байгаа бөгөөд 85 сая удаа үйлчилгээ авчээ. 
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем И-Монголиаг 2020 оны 10 дугаар
сарын нэгэнд төрийн 181 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн юм. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    