Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. -2025 оны 10 дугаар сарын 6-12-нд болох үйл явдлын тойм-
Улаанбаатарт:
10 дугаар сарын 6-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
10 дугаар сарын 6-нд: “Бидний ус-Бидний ирээдүй” нээлттэй өдөрлөг Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд болно.
10 дугаар сарын 6-нд: “Түүхийн шинжлэх ухаан, түүхийн боловсрол XXI зуунд” олон улсын оюутны IX хурал МУБИС-ийн нэгдүгээр байранд болно.
10 дугаар сарын 6-нд: Үндэсний Урлагийн их театрын 75 жилийн ойд зориулсан “Ардын дуу мину III” киноконцертын нээлт тус театрын тайзнаа болно.
10 дугаар сарын 6-нд: БЗД-ийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны замыг Жанжин клубтэй холбосон 1.5 км шинэ авто замын хөдөлгөөнийг нээнэ.
10 дугаар сарын 6-нд: Хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдаалж
эхлэхтэй холбогдуулан албаныхан Налайхын Тавантолгой түлшний үйлдвэрт мэдээлэл өгнө.
10
дугаар сарын 7-нд: Дэлхийн хөвөнгийн өдөр
тохиож байна.
10 дугаар сарын 7-нд: Дэлхийн
Банкны “Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эдийн засгийн
тойм” тайлангийн 2025 оны 10 дугаар
сарын дугаарын хэвлэлийн хурал болно.
10 дугаар сарын 7-нд: МУЭ-ийн гишүүн зураач Д.Тайванжаргалын “Үзэсгэлэнт 4 улирал” судалбар зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийнэ.
10
дугаар сарын 7, 8-нд: УИХ-ын
Байнгын хороодын хуралдаан болно.
10
дугаар сарын 8-нд: Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд
болно.
10 дугаар сарын 8-нд: “Монголын Гэрэл зургийн үүсэл, хөгжил-90 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
10 дугаар сарын 8-15-нд: Монголын Урлагийн Зөвлөлөөс зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам 17 дахь удаагаа болно.
10
дугаар сарын 9-нд: Кино урлагийн зөвлөл, Монголын Урлагийн
зөвлөл хамтран 2025 оны “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр “Монгол кино төслүүд” уралдааныг зохион байгуулна.
10
дугаар сарын 9-нд: Монгол Улсад Гэрэл
зургийн алба байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хурал “Чингис хаан” үндэсний
музейд болно.
10
дугаар сарын 9-нд: “Ахисан түвшний судалгааны үр дүн-2025” эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн
байранд болно.
10
дугаар сарын 9-нд: Дэлхийн нүүдлийн шувуудын
өдөр тохиож байна.
10
дугаар сарын 10-нд: Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ)-ийн ээлжит Ёс зүйн форум (JEF2025) Миллениум плазад болно.
10
дугаар сарын 10-нд: Фото сэтгүүлч
М.Лхагвасүрэн “Үнэн” гэрэл зургийн үзэсгэлэнгээ Үндэсний түүхийн музейд нээнэ.
10
дугаар сарын 10-нд: УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур"
балетыг
тайзнаа толилуулна.
10 дугаар сарын 11-нд: Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүд тохиож байна.
10
дугаар сарын 11-нд: Олон улсын охидын эрхийг
хамгаалах өдөр тохиож байна.
10
дугаар сарын 11-нд: “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн
жагсаалт”-д Үндэсний кино урлагийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 11-нд
тэмдэглэхээр нэмэлт өөрчлөлт орууллаа.
-Намрын
мод тарих өдрүүд 10 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилж байна.
-Монгол
Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Экологийн цагдаагийн алба, Мод үржүүлгийн
чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй
төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дэмжлэгтэй “Алтан
намар-Тарьсан модоо арчилцгаая” мэдээлэл нөлөөллийн аян
улсын хэмжээнд үргэлжилж
байна.
-“Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг” /XVII-XX зууны эхэн үе/ үзэсгэлэнг Монгол арт галерей, Гандантэгчэнлин хийдтэй хамтран МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд 10 дугаар сарын 8-ныг хүртэл дахин дэлгэж байна.
-Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж буй “Итгэлцлийн аян” 10 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилж байна.
-ХХААХҮЯ-наас
улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын
1-нийг хүртэл өрнүүлж байна.
-"Соёлын
орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилж
байна.
2025
оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
Орон нутагт:
10 дугаар сарын 6, 7-нд: Баян-Өлгий аймагт Монгол Улсын Засгийн газрын Бүсийн хөгжлийг дэмжих бодлого, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Баруун бүсийн зөвлөгөө мэдээллийн цогц арга хэмжээг зохион байгуулна.
10 дугаар сарын 8, 9-нд: Хэнтий аймагт Хариуцлагатай уул уурхай, зүүн бүсийн чуулга уулзалт болно
Бүх
аймагт намрын "Бүх нийтээр мод тарих өдөр” 10
дугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилж байна.
Хилийн чанадад:
10 дугаар сарын 10-20-нд: Япон улсын Токио хотод “Монгол хаан” жүжгийг толилуулна.