С.Зоригийн хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж www.prokuror.mn сайтад мэдээлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-15 11:15:35

С.Зоригийн хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар Улсын Ерөнхий прокурорын газрын албан ёсны  www.prokuror.mn сайтад мэдээлсэн байна.

УИХ-ийн гишүүн, Засгийн газрын гишүүн, дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гарсан. Энэ хэргийг хэн ямар зорилготой үйлдсэн бэ, хэрэгтэн хэн байсан бэ гэдгийг Монголын хуулийнхан 18 жил шалгаж, мөрдөж байгаа юм. Уг хэрэгт холбогдуулан талийгаачтай хамтран амьдарч байсан Д.Булганыг ТЕГ-аас баривчилан хэдэн сар хорьсны эцэст сулласан. Мөн хэрэгт  холбогдуулан хоёр хүнийг баривчлан хорьж, мөрдөн байцааж байгаа.Бусд хүнийг ч байцаасан бөгөөд нууцлал ихтэй хэрэг учир задалж болохгүй гэж цагдаа, прокуророос мэдээлж байв.Тэгвэл С.Зоригийн хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар  www.prokuror.mn сайтад ийнхүү мэдээлжээ.

Ж.Батсайхан

相关新闻