БУЛГАН: Малын эмч мэргэжил эзэмших оюутнуудын тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-04 12:18:37

Булган, 2025 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хөдөө аж ахуйн академид суралцах оюутнуудаа хүлээн авч уулзлаа.


Булган аймгийн Засаг даргын тэтгэлгээр Баян-Агт сумын Доржсүрэнгийн Очир, Хангал сумын Засаг даргын тэтгэлгээр Хангал сумын Мөнхжаргалын Тунгалагтамир, Бүрэгхангай сумын Сүхбаатарын Шинэбаяр, Рашаант сумын Ганболдын Зоригт /хувиараа/ нар Буриад улсын Хөдөө аж ахуйн академид малын эмч мэргэжлээр суралцах юм.

 

Засаг дарга Д.Пүрэв-Очир, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Батчимэг, Боловсролын газрын дарга Ц.Цолмонбаатар, Мал эмнэлгийн газрын дарга Г.Одсүрэн нар суралцагч болон эцэг эхчүүдтэй уулзан, суралцагчдад амжилт хүслээ.

 

Булган аймагт дутагдалтай мэргэжлээр гадаад, дотоодын их дээд сургуульд суралцах "Аймгийн Засаг даргын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг"-т хөтөлбөрийг санаачлан 2021 оноос хэрэгжүүлж эхэлжээ.


2024-2025 оны хичээлийн жилд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хөдөө аж ахуйн их сургуульд малын их эмч, ойн аж ахуй чиглэлээр 12 хүүхэд шинээр элсэн суралцаж байна.







相关新闻