БУЛГАН: Ой хээрийн түймрийг бүрэн унтраалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-04 12:30:03

Булган, 2025 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Түймрийн аюултай бүсээс 2 айлын гэр, бог, бод нийлсэн 1500 гаруй малыг нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Баянгол гэдэг газар 2025 оны аравдугаар сарын 1-ний өдөр гарсан ой хээрийн түймрийг аравдугаар сарын 3-ны 15:30 цагт бүрэн унтраалаа.


Түймрийг унтраахад Булган, Орхон аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн нутгийн иргэд 111 хүн, 12 техник, 7 мотоцикл, 5 морьтой ажилласан байна.




相关新闻