УВС: “Тусгаар тогтнолын бэлгэдэл төгрөг-100” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-10 11:56:50

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг” гүйлгээнд гарсны 100 жилийн ой энэ онд хүрээнд "Тусгаар тогтнолын бэлгэдэл төгрөг-100" аян өрнөж байна.


Монгол банкны Увс аймаг дахь салбараас орон нутгийн банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран олон нийтэд мөнгөн тэмдэгтийн түүх, дээдлэх ёс, хамгаалалт, соёлтой хэрэглээний талаар сурталчилсаар байна.


Тухайлбал, арилжааны банкны ажилчид Улаангом сумын томоохон зах, худалдааны төвүүдээр явж ард иргэдэд болон наймаачдад яриа таниулга хийж, тараах материал түгээжээ. Мөн иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр Монгол банкны Увс аймаг дахь салбараас хэд хэдэн ажлыг шат дараатай хэрэгжүүлсэн байна.


Түүнчлэн орон нутгийн “Увсын өнгө” сонинд Монгол Улсад орчин цагийн Үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг” гүйлгээнд гарсны 100 жилийн ойтой холбоотой хоёр нүүр мэдээ мэдээллийг бэлтгэн нийтлүүлж, олны хүртээл болгожээ.

 

 

相关新闻