Ховор амьтны эд эрхтэн хил давуулсан этгээдийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-15 16:02:11

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ховор, нэн ховор амьтны эд эрхтэнг хууль бусаар улсын хилээр гаргасан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.

Улаанбаатар хотын харьяат иргэн Н, Ч, А, Г нар нь УБТЗ-ын ажилтнуудтай бүлэглэн бугын болон ан амьтны 300 кг орчим цусан, ясан эвэр, баавгайн арьс, сарвуу, бугын сүүл зэрэг ховор, нэн ховор амьтны эд эрхтэнг Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний цуваанд нууж 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Замын-Үүдийн хилийн боомтоор хууль бусаар хил гаргажээ. Уг хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн Эрүүгийн хуулийн 175.3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг эх сурвалж мэдээллээ.

Ж.Батсайхан

相关新闻