Израилын хөлбөмбөгчид ДАШТ-д оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-15 08:40:28

РОМ, 2025 оны аравдугаар сарын 15. /ТАСС/. Израилын хөл бөмбөгийн шигшээ баг ирэх онд болох ДАШТ-д оролцох боломжгүй болжээ. Тус баг урьдчилан шалгаруулах шатны ээлжит тоглолтоо өчигдөр Италийн шигшээтэй талбайд нь хийж, 0:3 харьцаагаар хожигдсон байна.


Израилчууд 7 тоглолтод 9 оноо авснаар I хэсгийн тэмцээний хүснэгтэд гуравдугаарт бичигдэж байгаа бөгөөд 16-нд Молдавын багтай хэсгийн сүүлчийн тоглолтоо хийнэ. Тус хэсгийг Норвегийн шигшээ /18 оноо, 6 тоглолт/ тэргүүлж, италичууд /15 оноо, 6 тоглолт/ удаалж байна.  Хэсгээ тэргүүлсэн багууд ДАШТ-д оролцох эрхээ шууд авах бол хоёрдугаар байр эзэлсэн багууд хоорондоо нэмэлт тоглолт хийнэ.


Саяхан Испанийн парламентын зарим гишүүн мэдэгдэхдээ, хэрвээ израилчууд ДАШТ-ий эцсийн шатанд шалгарвал Европын аварга Испанийн шигшээ баг тус тэмцээнийг бойкотлоно гэж байсан юм.


АНУ, Мексик, Канадад 2026 оны зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-нд болох ДАШТ-д анх удаагаа 48 улсын баг оролцох юм. 

相关新闻