УВС: “Шилдэг ахлагч-2025” цогцолбор тэмцээнд 19 сумын цагдаагийн тасгийнхан оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-21 14:06:34

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Цагдаагийн газраас алба хаагчдынхаа дунд “Шилдэг ахлагч-2025” цогцолбор тэмцээнийг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан байна.

 

Цагдаагийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие бялдар, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд аймгийн 19 сумын цагдаагийн тасгийнхан оролцжээ.

 


Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт Тэс сумын Сум дундын цагдаагийн тасгийн цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Баясгалан, Хяргас сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Наранцогт нар шалгарсан байна.

 

Харин удаах байруудыг Завхан сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Бүрэнбат, Тариалан сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ууганбаяр, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн шүүхийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Чингэс, Мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Бямбасүрэн нар эзэлжээ.


“Шилдэг ахлагч” цогцолбор тэмцээнийг Увс аймгийн Цагдаагийн алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд оролцогчдын хамрах хүрээ, ур чадвар, өрсөлдөх чадамж жил ирэх тусам нэмэгдсээр байна.

相关新闻