Цахилгаан авто машиныг цэнэглэдэг замыг ашиглалтад оруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 31 /azertag/. Цахилгаан тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцож байх үед нь утасгүйгээр цэнэглэдэг дэлхийд анхных болох замыг Францад ашиглалтад оруулжээ. Энэхүү нэгдсэн систем нь авто машин, фургон, автобус, мөн дунд болон хүнд даацын ачааны машинуудыг цэнэглэх боломжтой.
Electreon, VINCI Construction компаниуд, Гюстав Эйфелийн их сургууль болон “Hutchinson”, “VINCI Autoroutes” компани Парисын ойролцоох “A10” хурдны замын 1.5 км хэсэгт уг замыг тавьж туршсан бөгөөд одоо цахилгаан ачааны машин, автобус, фургон, авто машинуудыг хөдөлгөөнд оролцож байх үед нь зогсоохгүйгээр, утас залгахгүйгээр цэнэглэх боломжтой болсон байна.
Асфальтан хучилтын доор суурилуулсан ороомгоос тээврийн хэрэгсэлд суурилуулсан хүлээн авагч төхөөрөмж рүү эрчим хүч дамжуулснаар тээврийн хэрэгсэл хөдөлж байх үед тогтвортой, тасралтгүй эрчим хүчний эх үүсвэрээр хангадаг байна.
Ulaanbaatar