СҮХБААТАР: Гадаад паспортыг сумандаа захиалах, хүлээн авах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-11-03 13:46:38

Баруун-Урт, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Мөнххаан, Түмэнцогт сумын иргэд гадаад паспортыг шууд сумандаа захиалан хуулийн хугацаанд хүлээн авах боломжтой болсон байна.

 

Сумдын иргэд үндэсний энгийн гадаад паспортыг заавал аймгийн төвд ирж, Улсын бүртгэлийн хэлтэст захиалдаг. Энэ байдлыг халах ажлыг эхлүүлж, эхний ээлжинд буюу 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дээрх хоёр суманд үйлчилгээ нэвтрээд байна. Гадаад паспортын шинэ үйлчилгээг үзүүлж эхэлснээр иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэдийн цаг хугацаа, эдийн засагт эергээр нөлөөлөх болно. Цаашид аймгийн хэмжээний бүх суманд гадаад паспортыг орон нутагтаа захиалах, хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна гэж Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээллээ.


 

相关新闻