СҮХБААТАР: "Хүүхэд бүрд сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-11-03 16:12:18

Баруун-Урт, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт “Нутгийн сүү” сүүний үйлдвэр ашиглалтад ороод удаагүй байгаа. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс "Хүүхэд бүрд сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.


Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 823 сурагч орон нутагтаа үйлдвэрлэсэн шинэ сүү, таргийг хичээл дээрээ уужээ.

 

Сүхбаатар аймгийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд Баруун-Урт сумын ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдад "Хүүхэд бүрд сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд шаардлагатай санхүүжилтийг жил бүр сумын ИТХ-аас баталж тухайн оныхоо төсөвт тусгах юм.


 

Хөтөлбөрт үдийн цайнд хамрагддаггүй буюу 6-9 дүгээр ангийнхныг хамруулж, долоо хоногт гурван удаа сүү, сүүн бүтээгдэхүүн өгнө. Уг хөтөлбөрийг цаашид аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөн, судалгааны ажлыг эхлүүлжээ.

 

"Нутгийн сүү" сүүний үйлдвэр нь Сүхбаатар хөгжил ҮТП-ийн харьяанд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоогоор өдөрт нэг тонн сүү боловсруулж, таван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

相关新闻