COP17-ын бэлтгэл ажлыг хангуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-05 08:52:39

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.


Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, "COP17-ын бэлтгэл ажлыг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Олон улсад авто замаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, "Зарим төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг тус тус хэлэлцэх юм.


Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010-2025 оны нүүрс худалдах, худалдан авах гэрээний хэрэгжилт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажил, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл, ургац хураалтын урьдчилсан дүнтэй танилцах аж.

相关新闻