Л.Месси түүхэн дээд амжилт тогтоолоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 9. /ТАСС/. АНУ-ын “Интер Майами” багт тоглож буй Аргентины довтлогч Лионел Месси хөл бөмбөгийн түүхэнд 400 удаа оновчтой дамжуулалт өгсөн анхны хөлбөмбөгчнөөр тодорлоо.
Америкийн хөл бөмбөгийн тэргүүн лигийн
/MLS/ тэмцээний шөвгийн 16-д “Нэшвилл” багтай хийсэн тоглолтын үеэр Месси
энэхүү амжилтыг тогтоосон байна. Энэ тоглолтод майамичууд талбайдаа 4:0
харьцаагаар өрсөлдөгчөө хожсон бөгөөд Месси нэг оновчтой дамжуулалт хийснээс
гадна хоёр гоол оруулжээ.
Тэрбээр “Барселона”-д тоглож
байхдаа хамгийн олон буюу 269 удаа оновчтой дамжуулалт өгсөн бол Аргентины
шигшээд тоглохдоо 60 удаа, “Интер Майами”-д тоглохдоо 37 удаа, “Пари Сен-Жермен”
байхдаа 34 удаа гоолын дамжуулалт хийсэн байна.
Өдгөө 38 настай Месси 2023 оноос
эхлэн “Интер Майами” багт тоглож байгаа юм. Тэрбээр “Алтан бөмбөг” шагналыг
найман удаа хүртсэн байна. Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд 2022 оны дэлхийн
аварга болж, Америкийн цомыг /2021, 2024/ хүртэж, Финалиссиму тэмцээнд 2022 онд
түрүүлж, 2008 оны Олимпын аваргаар шалгарч байв.
“Интер Майами” баг дээрх тоглолтод
“Нэшвилл”-ийг хожсоноор цувралыг 2:1 харьцаагаар тэргүүлж, шөвгийн 8-д шалгарсан бөгөөд дараагийн тойрогт “Цинциннати” багтай тоглоно.
Ulaanbaatar