Нийгмийн даатгалын сангийн орлого 15.9 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 9 сард 4 851.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 15.9 хувь буюу 666.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэв.
Үүнд тэтгэврийн
даатгалын сангийн орлого 14.2 хувь
буюу 515.7 тэрбум, тэтгэмжийн даатгалын сангийнх 24.4 хувь буюу 66.9 тэрбум төгрөгөөр
өссөн нь нөлөөлснийг Үндэсний
статистикийн хороо мэдээллээ.
Нийгмийн даатгалын сангийн зарлага дээрх хугацаанд 4380.9 тэрбум төгрөг болж,
өмнөх оны мөн үеийнхээс 16.5 хувь буюу 620 тэрбум төгрөгөөр
нэмэгдэхэд тэтгэврийн
даатгалын сангийн зарлага 15.7 хувь
буюу 540 тэрбум, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 20.8 хувь буюу 37.8 тэрбум төгрөгөөр өссөн
нь нөлөөлжээ.
Тэтгэврийн даатгалын сангаас энэ оны эхний 9 сард 520.4 мянган хүнд 4017.2 тэрбум төгрөг олгосон
нь өмнөх оны мөн үеийнхээс
тэтгэвэр авагч 2.5 хувь буюу 12.6
мянгаар, олгосон тэтгэврийн хэмжээ 15.6
хувь буюу 541.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэтгэмжийн даатгалын сангаас 145.9 мянган хүнд 359.9 тэрбум төгрөг
олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс
тэтгэмж авагч 7 хувь буюу 9.6
мянган хүнээр, олгосон тэтгэмжийн хэмжээ 26.8 хувь буюу 76.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэв.
Нийгмийн халамжийн үйлчилгээг энэ оны эхний 9 сарын байдлаар 2.4 сая хүнд үзүүлж, 1 825.8 тэрбум төгрөг олгосон нь
өмнөх оны мөн үеийнхээс
хамрагдсан хүний тоо 4 хувь буюу
101.4 мянган хүнээр багасаж, олгосон
тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 5.9 хувь
буюу 101.1 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Ulaanbaatar