СЭЛЭНГЭ: Дөрөвдүгээр улирлын шалгалтад 28 иргэн тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Төрийн
жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн
нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий 2025 оны IV улирлын ерөнхий шалгалтыг Сэлэнгэ
аймагт зохион байгууллаа.
Энэ удаа тус аймагт шалгалт
өгөхөөр 111 иргэн бүртгүүлсэн байна. Шалгалтын явцыг Төрийн
албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлөөс 5 ээлжээр зохион байгууллаа.
Нийт 78 иргэн шалгалтад хамрагдаж, 28 иргэн тэнцлээ.
Мандал сумын иргэн Г.Одгэрэл, Шалгалтдаа
тэнцсэндээ баяртай байна. Миний хувьд анх удаа шалгалт өглөө. Зохион байгуулалт
маш сайн байсан.
Би шалгалтад Т-тестээс бэлдсэн. Номоос нэлээд урт хугацаанд бэлдэх шаардлагатай юм шиг санагдсан. Дараагийн хүмүүстээ анхааруулж хэлэхэд Т-тестээс дундын болон богино хугацаанд бэлтгэхэд боломжтой юм байна.
Мөн
шалгалтын хугацаа маш хурдан явж өнгөрдөг юм байна. Иймээс асуултуудаа бэлдэж
байхдаа маш сайн өөрийн болгож аваад, маш хурдтайгаар л ажиллахгүй бол хэдийгээр
мэдэж байгаа ч гэсэн цагтаа амжихгүй байдал үүсэх магадлалтай юм байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн С.Мөнх-Очир,
Миний хувьд төрийн албаны
ерөнхий шалгалтыг анх удаа өглөө. Шалгалтыг маш сайн зохион байгууллаа. Дэлгэц дээр маш олон камер байна, мөн цагдаа болон олон хянагч суудаг
юм байна. Оролцож байгаа хүмүүсээ бүртгээд оруулдаг. Ямар нэгэн асуудал
нээлттэй байдаг гээд олон зүйлийг мэдэрлээ.
Миний хувьд шалгалтаа онлайнаар хичээл авч бэлдсэн. Ажлынхаа хажуугаар бэлдэж байгаад сүүлийн өдрүүдэд нэлээд шаргуу бэлдлээ. Мөн апплейкшнээс бэлдээд орсон. Дараагийн шалгалтад орох хүмүүстээ анхааруулахад номоо авч бэлтгээд, мөн онлайнаар сургалтын төвүүдээс хичээл аваад арга барилыг нь ерөнхийдөө сурвал зүгээр юм байна. Би дүн шинжилгээн дээр цээжлэх аргыг сурсан. Ерөнхийдөө хичээлээ маш сайн давтсаны үндсэн дээр л тэнцлээ дээ.
Ulaanbaatar