ТӨВ: Төрийн албаны ерөнхий шалгалтад 25 иргэн тэнцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-11-13 11:25:06

Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Төрийн албаны нөөц бүрдүүлэх 2025 оны 4 дүгээр улирлын Ерөнхий шалгалт улс орон даяар 11 дүгээр сарын 12-ны өдөр боллоо.


Төв аймгийн хэмжээнд энэ удаа шалгалт өгөхөөр 100 иргэн бүртгүүлснээс 78 иргэн оролцож, 25 иргэн тэнцсэн байна. Хувиар нь авч үзвэл ирц 78 хувьтай байж 32.05 хувь нь тэнцжээ.


Ерөнхий шалгалтдаа тэнцсэн Ц.Хулан, Хувийн зохион байгуулалт чухал юм байна. Мөн бэлтгэл бас дахин бэлтгэл хэрэгтэй гэдгийг ойлголоо гэв.


Тэнцсэн иргэдийн төлөөлөл Г.Ариунтуул, T тесттэй тогтмол ажилласан. Ихэвчлэн нийгэм, улс төр, эдийн засгийн асуултыг түлхүү уншиж оролцсон гэлээ.


Төв аймагт 214 төрийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж, 5855 төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс 93 албан хаагч 36 ба түүнээс дээш жил ажилласан байна. 



相关新闻