АИ-92 шатахууныг хэвийн олгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-19 10:00:02

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд АИ-92 шатахууны хомсдол үүсэж, иргэд шатахуун түгээх станц дээр дугаарлаж эхэлсэн тухай мэдээлэл гараад буй.


Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийг яамнаас өнөөдөр өглөөний 07:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 225 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байгааг мэдээлэв.


Тодруулбал, дизелийн түлш 86, АИ-92 шатахуун 95, АИ-95 шатахуун 8 вагон, онгоцны түлш 15, пропан ес, бутан 10, газ нэг вагон байгаа аж. Тиймээс шатахуун хомсдох учиргүй гэдгийг албаныхан хэллээ.


Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр, нийслэлд АИ-92 шатахуун 2590, орон нутагт 2800 төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин дизелийн түлш литр тутамд 3365 төгрөг хүрч 1.3 хувиар өссөн байна.

 

相关新闻