УВС: Томуугийн өвчлөл өнгөрсөн долоо хоногийнхоос нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны
арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Бага насны хүүхдүүдийн дунд
томуугийн өвчлөл нэмэгдэж, өдөрт 100-150 хүүхэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн
хүүхдийн тасагт үзүүлж байна.
Өнгөрсөн долоо хоногт аймгийн
Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үзлэгийн 3.5 хувийг томуугийн өвчлөл эзэлж
байсан бол энэ долоо хоногт 7.3 хувь болж хоёр дахин нэмэгджээ. Хүүхдүүдийн
дунд томуугийн өвчлөл огцом нэмэгдсэнтэй холбогдуулан эмнэлгийн орны хүрэлцээ багасжээ.
Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн
тасаг 50 ортой эмнэлэгтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 84 хүүхэд хэвтэн эмчлүүлж
байгаа юм.
Цаашдаа хүйтний эрч чангарах
тусам томуугийн өвчлөл улам нэмэгдэх тул эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдүүдийнхээ
дархлааг дэмжиж, амин дэмтэй хоол хүнс өгч, эрт унтуулж амрааж байхыг
мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
Ulaanbaatar