ХОВД: "Бэрх биш ээлтэй" аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-11-19 18:40:40

Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 3000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий.

Тэдэнд ээлтэй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх, мэргэжлийн байгууллага, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий “Бэрх биш ээлтэй Ховд-4” аян өрнөж эхэллээ.

Аяны хүрээнд дохионы хэлний шаталсан сургалт, хүүхдүүдийн дунд “Дэмжлэг бол боломж” видео уралдаан, амны хөндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ зохион байгуулна.

Мөн боловсролын тэгш хүртээмжийн хэлэлцүүлэг,  спортын нөхөрсөг тэмцээн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үзэсгэлэн, худалдаа зэрэг олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Аяны үйл ажиллагаа ирэх сарын 10-ны өдөр хүртэл үе шаттай үргэлжилнэ.

Аяны зохион байгуулагчаар Ховд аймгийн ЗДТГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл хамтран ажиллаж буй. 

相关新闻