М.Ферстаппен зургаа дахь удаагаа түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-11-23 16:48:02

МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 23 /РИА Новости/. Нидерландын уралдаанч, дэлхийн дөрвөн удаагийн аварга, “Ред Булл” багийн гишүүн Макс Ферстаппен "Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 22 дахь гараа буюу Лас-Вегасын Гран-Прид түрүүллээ.  


Ингэснээр тэрбээр энэ улиралд зургаа дахь удаагаа Гран-Прид аваргалж байна. Хоёрдугаар байрт “Макларен” багийн британи уралдаанч Ландо Норрис, гуравдугаарт түүний эх орон нэгт, “Мерседес” багийн уралдаанч Жорж Рассель нар шалгарчээ.  


Эхний 10 байрт орсон уралдаанчдыг жагсаавал: 4. Оскар Пьястри (Австрали, Макларен), 5. Андреа Кими Антонелли (Итали, Мерседес), 6. Чарльз Леклерк (Монако, Феррари), 7. Карлос Сайнз (Испани, Уильямс), 8. Исак Хажжар (Франц, RB), 9. Нико Хюлкенберг (Герман, Кик Саубер), 10. Льюис Хамилтон (Их Британи, Феррари).


Энэ улирлын ерөнхий дүнгээр Л.Норрис 408 оноотойгоор тэргүүлж байгаа бол түүний багийн анд Оскар Пиастри /378 оноо/ удаалж, Ферстаппен /366 оноо/ гуравдугаарт бичигдэж байна. Зохион бүтээгчдийн цомын төлөөх өрсөлдөөнд "Макларен" (786 оноо) тэргүүлж, "Мерседес" (423), "Ред Булл" (391) багууд удаалж байна.


"Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 23 дахь гараа буюу Катарын Гран-При 11 дүгээр сарын 28-30-нд болно.

 

相关新闻