ӨМНӨГОВЬ: Ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн 2026 оны орон нутгийн төсвийн төслийг төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйл болон Сангийн сайдын 244 дүгээр тушаалын хавсралтаар баталжээ.
Тус
заалтыг үндэслэн боловсруулсан төсвийн төслийг энэ арын 27-ны өдөр Өмнөговь аймгийн
Засаг дарга Н. Энхбат аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөхөд өргөн барьжээ.
Орон
нутгийн 2026 оны төсвийн төсөл нь Өмнөговь аймгийн хөгжлийн зорилт, бодлогын
баримт бичгүүдтэй уялдсан, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьжиргааг дэмжих, дэд
бүтэц, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын үйлчилгээг сайжруулахад
чиглэсэн багц үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын төлөвлөлтүүдийг тусгажээ.
Ulaanbaatar